Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Ж.Бат-Эрдэнэ “Хэрэв намын бага хурлаар батлан дэмжиж нэр дэвшүүлсэн бол тухайн гишүүний хариуцлагын асуудлыг тодорхой ярьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Ард иргэд нэгэнт сонгосон төлөөлөгчдөө хяналттай байлгах, хариуцлага тооцох тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Мэдээж дөрвөн жилийн дараа сонгогчид дүнгээ тавьж, ажлаа хангалтгүй хийсэн гэж үзвэл дахин сонгохгүй байх боломж бий. Гэвч зөвхөн сонгуулийн үеэр бус, бүрэн эрхийн хугацаанд нь ч хариуцлага тооцох механизм байх нь чухал юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд тасралтгүй, идэвхтэй оролцох нөхцөлийг хуульд тодорхой тусгах шаардлагатай.
Хариуцлагын асуудлыг сөхөж ярих нь зөв боловч үүнтэй зэрэгцэн нэг чухал зарчмыг мартаж болохгүй. Ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн ардчиллын зарчмын хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгогчдынхоо дуу хоолойг парламентын танхимд хүргэх боломжтой байх ёстой” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









