Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны 03-р сарын 28-ны 20 цагаас 03-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
2026 оны 03-р сарын 30-наас 2026 оны 04-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст, 1, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





