Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Мазаалай AI" цахим туслахыг нэвтрүүлж байна.
Тус AI туслах нь байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нэг дор төвлөрүүлж, дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой. Үүнд:
- Байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл
- Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Хүсэлт гаргах дараалал, заавар
- Холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж
Иргэн, аж ахуйн нэгж Та бүхэн хүссэн үедээ асуултаа бичиж, шаардлагатай мэдээллийг хурдан, ойлгомжтой авах боломж бүрдэж байна. Мөн бид цаашид төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





