Dark Light
Нийгэм | 2026-03-24

ӨӨРИЙН НАМ ДОТРОО ӨӨР НАМД ЯЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
УИХ дахь АН-ын бүлэг ажил хаяж байтал АН-ын гишүүд АН-даа хаягдлаа. АН-ын гишүүд өөрийнхөө АН-ын дотоод сонгуульд өөр намынханд ялагдсан байна. Ардчиллын гэрэгэ гэдэг үнэмлэх нь Америкийн виз ч гаргахгүй төдийгүй, АН-д ч оруулахгүй баримт бичиг болоод байгаа юм байна. Ардчиллын гэрэгэ нь 12 мянган төгрөгийн үнэтэй, Америкийн виз 15 мянган долларын барьцаатай болоод байна. Нэг өрх АН-ын 38 гишүүн хүүхэдтэй болох, оюутны дотуур байр бүхлээрээ АН-ын нэг удаагийн дотоод гишүүд болсон байна. Анхдагчийн нэг, АН-ын Ахмадын холбооны дарга, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр гуай бүртгэлээс хасагджээ. Ш.Батбаяр гуай өөрөө хүртэл аль намын ахмадын дарга юм бэ гэдэг эргэлзэхээр байна. Хан-Уул дүүрэгт АН-ын ахмад гишүүн Ж.Намсрай МАН-ын Э.Түвшин, ШИНЭ намын А.Мөнх-Амгалан нартай АН дотроо өрсөлдсөн байна. Тавин гишүүнтэй намын үүр нь 500 царцааны үүр болж  Ж.Намсрайг нам нийлж, сэм хуйвалдаж, нам дотор нь намнасан байна.
АН-ын удирдах байгууллага ҮБХ-ны гишүүн, татвараа төлж, бүртгэлээ хийлгэсэн Ч.Батзул гэдэг эмэгтэйн нөхөр нь данстай, өөрөө дансгүй, хамгаалалтынханд түлхүүлэн гудчуулан хөөгдсөн байна. 
  Ач тач, ана мана үзээд байна уу гэтэл АН нь МАН болж байгаа юм байна. МАН-ыг алдсан бүлэглэл нүүрсний мөнгөөрөө 6000 гаруй царцаа үржүүлж, АН-ыг эзлэн, хоргодох байраа болголоо АН-ын ориг гишүүд ууртай байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22