Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас хугацаат цэргийн албанд татагдсан С нь 2026 оны 3-р сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байсан малын сууриас 6-8 км зайд бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлж ирэх зорилгоор албаны мотоциклтой сураггүй алга болоод 72 цаг болжээ.
Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн эрлийн ажиллагаанд оролцож байгаа юм.
Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь нэг сарын дараа халагдах байсан бөгөөд алба хаах хугацаандаа ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





