Dark Light
Нийгэм | 2026-03-26

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 04 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.
 
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Төв аймгийн өмнөд болон Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд ширүүсэж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлалтай байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна. 
 
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
 
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна. 
 
ЗӨВЛӨМЖ 
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлал өндөр байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6°С–аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
 
Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22