Dark Light
Нийгэм | 2026-04-21

НОХОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 5 /2026.04.22/ ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Наран ургах, шингэх: 05.50-19.51
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй 
  • Суудал: Төмөр
Аргын тооллын 4 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 5, Хэрцгий охин одтой, улаан бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22