2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэн нэгнийг эвгүй байдалд оруулахуйц үйлдэл бүү хий. Санамсаргүй байдлаар бусдын сэтгэлийг гонсойлгох үг хэлэх магадлалтай. Од эрхсийн нөлөөлөл сэтгэл хөдлөлийг тань нэмэгдүүлэх болно. Хойшлуулсан үүрэг даалгавраас болж хийх ажил ихэснэ. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч яаралтай зас. Харин хоосон уучлал гуйж хэрэггүй. Ямар нэгэн сайн үйл бодож олсон бол заавал хийж гүйцэтгэ.
Үхэр: Өнөөдөр од эрхсийн ерөнхий нөлөө сайн байгаа тул эрүүл мэнд болон ажил төрөл сайн байх болно. Урам хугарч, сэтгэл санаагаар унах мөч гарч ирсэн ч үүнийг түр зуурын үзэгдэл мэт хүлээн авч бодит амьдралаа бүү хүндрүүл. Хамтын ажиллагаанд санхүүгийн хангалттай дэмжлэг хэрэгтэй тул ажлаа зөв залж, зөв шийдвэр гарга. Харин зөрчил гарвал харилцан буулт хийх нь өгөөжтэй тул шаардлагатай үед буулт хийгээрэй. Бусдад туслах туршлагаасаа хуваалцах боломж олдвол илэн далангүй бай.
Ихэр: Банк санхүүгийн асуудалтай холбоотой хэрэгтэй мэдээлэл олж авна. Ажлын ачаалал нэмэгдэх ч танд ар гэрийн асуудал чухал болж эхэлнэ. Ажил хэргийн болон хайрын харилцааг тэнцвэржүүлэхэд хэцүү байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх цаг зав гарга. Энэ нь таны сэтгэл санаа болон оюун бодлыг тэнцвэржүүлнэ. Ажил ба ар гэрийнхээ аль алинд тал алдахгүй байх нь таны хувьд зайлшгүй чухал зүйл. Гэхдээ энэ хоёрын дунд хавчигдсанаас болж нэлээд эрч хүч зарцуулна.
Мэлхий: Хэрвээ та өөртөө итгэлтэй байвал бусдыг манлайлах чадвартай байна. Өөрийн амлалт, сурсан мэдсэн бүхнээ ил гаргах сайхан боломж байсан ч даруу байдлыг эрхэмлэ. Ажил хэрэгт ямар нэг тэмдэглэлт үйл явдалд тохионо. Гэхдээ өнөөдөр гэнэтийн хүндрэлээс үүдэн гарах бүгдээс урьдчилан сэргийл. Ээдрээтэй асуудлаар бусадтай бүү марга.
Арслан: Зөрчил маргаан ихсэх зэрэг сөрөг хандлага ажиглагдана. Санхүүгийн асуудал таны сэтгэлийг зовоох бөгөөд үйл ажиллагааныхаа төрлийг өөрчлөх хэрэгтэй бололтой. Эдийн засагтай холбоотой материал цуглуулж, уншиж судал. Гаднын нөлөөг тооцоход хэцүү байвал илүү туршлагатай мэргэжилтний зөвлөгөөг дага.
Охин: Өнөөдөр нэлээд дарамтан дор ажиллах байх. Мөн хэн нэгэн таны уур цухлыг дүрсхийлгэж болзошгүй. Энэ үед сэтгэл хөдлөлөө дарахад их тэвчээр хэрэгтэй болно. Ямар ч үед та бусдад хүндэтгэл үзүүлж чаддаг гэдгээ илэрхийлэх сэтгэлийн тэнхээтэй бай. Ойр дотнын хүмүүс болон гэр бүлдээ багахан хугацаагаар ч болов цаг зарцуулан, тэднийхээ үгийг сонс. Илүү сэтгэл татам хүн байх хүслээ завгүй гэсэн шалтгаар бүү хойшлуул.
Жинлүүр: Ойр дотнынхонтойгоо илэн далангүй ярилц. Хамтын зорилго болон эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын тухай ярилцахыг хичээ. Өөрийн амьдралд төлөвлөсөн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тэмц. Хүсэл мөрөөдлөө бодит болгон биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх цаг үе. Шаардлагатай тусламжийг авахдаа уг шийдвэрийг гаргахаасаа өмнө зайлшгүй учир шалтгаан байгаа эсэхийг тодруул.
Хилэнц: Үр дүн тодорхойгүй үүрэг хариуцлага хүлээхээс хол бай. Харилцаа холбоонд саатал гарсны улмаас зарим нэг бэрхшээл учрах боловч танаас хамаарал байхгүй гэдгийг ойлго. Олон адал явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, ур чадварыг харуулах боломж олдоно. Асуудлын жижиг хэсгүүдэд ч анхаарлаа хандуулбал амжилттай давж чадна. Од эрхсийн ивээлээр хайр сэтгэлийн харилцаа амжилтад хүрч, ганц бие хүмүүс зөв хүнээ олно.
Нум: Хэдийгээр од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө таатай байгаа ч хэт тайвшрах хэрэггүй. Шинэ өөрчлөлтийн үр дүнг үзэх завшаан танд тохионо. Өнөөдөр нэлээд завгүй байх хэдий ч амьдралаа энгийн хөгжилтэй байлгах шаардлагатай болно. Өөрийн бусдад үзүүлэх нөлөөний мөн чанарыг ойлгох хэрэгтэй байх. Эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлаас ашиг тустайг нь тусгаж аваарай. Ямар нэг уулзалт ярилцлагад хэлэх үгээ урьдаас сайн бэлтгээрэй.
Матар: Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх нь асуудлын учрыг нь олох, шийдэхэд хэцүү болгоно. Бүтээлч зан чанараа ялихгүй зүйлээр хязгаарлах гэсний хэрэггүй. Хувийн ур чадвараа тасралтгүй хөгжүүл. Романтик хосууд ч хувийн өнгөрсөн үйл явдал руу орох магадлалтай. Энэ нь ямар ч үр дүнгүйг ойлго. Өнгөрсөнд үлдсэн алдааг эргэж засаж болохгүйгээс хойш санаа зовох нь дэмий цагийн гарз. Зөвхөн урагшаа харж, бусдын юу гэж бодохыг тоохгүй амьдар.
Хумх: Энэ цаг үед од эрхэс түншлэл, хамтын ажиллагааг онцолж авч үзнэ. Хэрвээ ажил хэрэг ар гэр аль аль нь хэтэрхий их зүйл шаардаад байгаа мэт хүндрэлтэй байвал харилцааны асуудал дахин босно. Асуудлыг өөр өнцгөөс, гэрэл гэгээтэй талаас нь хар. Өмч хөрөнгөтэй холбоотой бичиг баримт эсвэл бараа бүтээгдэхүүний зар сурталчилгаа зэргийг сайтар шалга. Хийж байгаа бүх зүйлсээ хэт төгс болгох гэж бодсоны хэрэггүй.
Загас: Ажил хэргийн уулзалт хэлэлцээрт мэргэжилтэй тань холбоотой сонирхолтой яриа өрнөнө. Шинэ хамтрагч нартай бодлоо санаа солилцох нь туршлагаа баяжуулах боломж олгоно. Эхэлсэн ажлаа аль болох чанартай бөгөөд гүйцэд хийх хэрэгтэй байна. Асуудлаас зугтах эсвэл өөрөөсөө зайлуулах хэрэггүй. Зарим хүмүүст чухал шийдвэр гаргах нөхцөл үүсэж мэднэ. Та хамтрагч нартайгаа сайн зөвлөх хэрэгтэй болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





