Dark Light
Нийгэм | 2026-04-20

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
23, 25-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус хүйтэн, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 23, 25-нд сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00