Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-21

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хур тунадасгүй, өдөртөө дулаахан байна. Салхи шөнөдөө зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай салхилна.

Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын хөндийгөөр -6…-11 градус хүрч хүйтэрч, уулархаг болон голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн байна. Харин говийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус орчим байна. Өдөртөө ихэнх нутгаар +15…+20 градус дулаарч, говийн өмнөд хэсгээр +20…+25 градус хүрнэ.

Улаанбаатар орчимд шөнөдөө үүлшинэ, өдөртөө багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр 0 орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Багануур орчимд шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаарна.
Тэрэлж орчимд шөнөдөө -5…-7 градус, өдөртөө +13…+15 градус байна.

Харин 23-наас эхлэн нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 24-нд баруун болон төвийн зарим, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд төв болон зүүн нутгийн зарим газраар, 26-нд зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ хугацаанд салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах тул замд зорчих болон мал аж ахуйн ажилд онцгой анхаарахыг анхааруулж байна.

Температурын хувьд 23-наас зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө -4…-9 градус, өдөртөө +6…+11 градус орчим болно. Харин говийн бүсэд шөнөдөө +8…+13, өдөртөө +23…+28 градус хүрч дулаан хэвээр хадгалагдана. Бусад нутгаар шөнөдөө -2…+3, өдөртөө +12…+17 градусын хооронд хэлбэлзэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00