Dark Light
Нийгэм | 2026-04-21

ХАЛИУН БУГЫН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” авто замын шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 21-ний өдөр их хэмжээний бугын эврийг хууль бусаар тээвэрлэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон.

Зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар ашиглах, тээвэрлэх нь байгаль орчинд хохирол учруулдаг гэмт хэрэг юм.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлнэ үү.


Эх сурвалж | Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22