Dark Light
Нийгэм | 2026-04-30

ХУРИМТЛАЛЫН САНД 450 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр (2026.04.30) болж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталлаа. Хурлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр даргалав.
”Эрдэнэс Монгол” ХХК 2025 онд:
  • 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
  • 3.4 тэрбум долларын экспорт хийж, улсын нийт экспортын орлогын 22 хувь, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүллээ.
  • Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь нийт татварын орлогын 15 хувийг бүрдүүлж байна.
  • Үндэсний баялгийн санд 507 тэрбум төгрөгийн орлого оруулснаар Хуримтлалын санд нийт 1 их наяд төгрөг төвлөрүүлж, 5000 өрх орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэв.
  • “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн 194.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа.
  • Цомхон, үр ашигтай бүтцийн шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, удирдлагын орон тоог 32 хувиар, нийт орон тоог 10 хувиар бууруулж, 2.4 тэрбум төгрөгийн тогтмол хэмнэлт хийв.
  • Ирээдүйд үнэ цэн нэмэгдэх, нөөц тогтоогдох боломжтой нэгдлийн 10 чухал ашигт малтмалыг тодорхойлов.
  • Стратегийн ач холбогдол бүхий Шивээ Овоо ордын нөөцийг олон улсын Жорк стандартын дагуу шинэчлэн тогтоов.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хариуцлагатай уул уурхай-Ногоон бүс”-ийг байгуулж 510 мянган мод тарьж, ургуулж байна.
  • БНСУ-ын Чунбок их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, нарийн мэргэжлийн чиглэлээр нийт 500 мэргэжилтэн бэлтгэхээр болов.
2026 онд “Эрдэнэс Монгол” ХХК орлогоо өсгөх, экспортоо нэмэгдүүлэх, төслүүдээ хөдөлгөх, хайгуулыг эрчимжүүлэх, бүрэлдэхүүн компаниудын засаглалыг сайжруулах зорилт дэвшүүлээд байна.
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, Хуримтлалын санд 450 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт дүнг 1.5 их наяд төгрөгт хүргэх зорилт дэвшүүлсэн. 
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд 1.2 сая ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10