Dark Light
Гадаад | 2026-11-08

ӨНӨӨДРИЙН ДЭЛХИЙН БААТАР: ОЛОН ЗУУН ХҮНИЙ АМИЙГ АВАРСАН ПОЛЬШИЙН ЗАЛУУ ЦАГДАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | © PAP, dailymail.com

Польш улсын үндэсний мэдээллийн томоохон агентлаг болон Rzeczpospolita сонин энэхүү аймшигт халдлагын талаар шуурхай мэдээллээ. Тус хэвлэлд мэдээлснээр, Краков хотын төв талбайд зэвсэгт этгээд машин доороосоо олон нийт рүү гал нээж, зургаан хүний амийг хөнөөж, 16 хүнийг шархдуулсан ноцтой террорист халдлага гарсан байна.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск халдлагыг таслан зогсоох үеэр шархадсан хоёр цагдааг албан ёсоор нэрлэн, тэднийг эх орныхоо "жинхэнэ баатрууд" хэмээн зарласныг тус улсын хэвлэлүүд онцоллоо. Бичлэг дээр өвдөг сөхрөн буй залуу бол ахлах констебль Якуб Кулик (Jakub Kulik) бөгөөд тэрээр өмнө нь элит десантын ангид алба хааж байсан цэргийн туршлагатай нэгэн аж. Якуб Кулик болон түүний хамтрагч Артур Мораньски нар амь насаа үл хайрлан зэвсэгт этгээдийг баривчлах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Гэрчүүдийн бичсэн видео бичлэг болон Польшийн сошиал орчин дахь Visegrad 24 хуудсанд мэдээлснээр, Якуб Кулик халдагчийг аюулгүй болгох үеэрээ биедээ гурван ч удаа сумын шарх авсан байна. Тэрээр хүнд шархадсан байсан ч халдлага бүрэн зогсож, иргэд аюулгүй болсныг харж баталгаажуулах хүртлээ тушаалаа биелүүлэн өвдөг сөхрөн тэссэн бөгөөд хамгаалалтын хантаазаа тайлсныхаа дараа ухаан алджээ. Польшийн Дотоод хэргийн сайд Марцин Кервински баатарлаг цагдаагийн биеийн байдал маш хүнд, эмнэлэгт хагалгаанд орж байгааг мэдээлсэн бөгөөд "Тэд өөрсдийн амийг золих эрсдэлийг үл харгалзан, талбайд байсан зуу зуун хүний амийг аварсан" хэмээн Польшийн хэвлэлүүд түүний гавьяаг алдаршуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08