Dark Light
Спорт | 2026-11-08

БАЯНДҮҮРЭН ТАШКЕНТ ХОТНОО БОСОО БАЙЖ, ДЭЛХИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан самбо бөхийн түүхэн 50 дахь удаагийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга Гантөмөрийн Баяндүүрэн алтан медаль хүртэж, ДЭЛХИЙН 3 УДААГИЙН АВАРГА боллоо.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу 11 дүгээр сарын 7-нд тулааны самбо бөхийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд эх орноо төлөөлөн тулалдсан тэрээр аваргын алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд талбайн эзэн, Узбекистаны шилдэг бөх Лутфилла Сайдаматовыг (Lutfilla Saydamatov) илүүрхэн цэвэр ялж, дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа гардсан байна. 

Г.Баяндүүрэн нь тулааны самбо бөхийн төрлөөр Монгол Улсаас төрсөн хамгийн анхны дэлхийн 3 удаагийн аварга болж, Монголын самбогийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Тус жинд:

  1. Гантөмөрийн Баяндүүрэн (Монгол) – АЛТ

  2. Лутфилла Сайдаматов (Узбекистан)– МӨНГӨ

  3. Даниэль Асеков (Кыргызстан) – ХҮРЭЛ

  4. Ахмет Танрибердиев (Туркменистан) – ХҮРЭЛ

Харин  эмэгтэйчүүдийн спорт само бөхийн 54 кг-ын жинд Дэлгэрсайханы Сарантуяа мөнгөн медаль хүртсэн байна. 

Тус жинд:

  1. София Циброва (Орос) – АЛТ

  2. Дэлгэрсайханы Сарантуяа (Монгол) – МӨНГӨ

  3. Гүлдана Алмуханбетова (Казахстан) – ХҮРЭЛ

  4. Таня Радулова (Болгар) – ХҮРЭЛ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08