Dark Light
Гадаад | 2026-11-08

Н.ПАШИНЯН: ЯГ ОДОО АРМЕНИ УЛСАД ЕАЭБ-ААС ГАРАХААС ӨӨР СОНГОЛТ АЛГА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | euronews

Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдэхдээ, өнөөгийн үүсээд буй нөхцөл байдалд тус улс Евразийн эдийн засгийн холбооноос (ЕАЭБ) албан ёсоор гарахаас өөр ямар ч сонголт үлдээгүйг зарлалаа.

Армени улс ЕАЭБ-аас гарахаар бэлтгэж, Европын Холбоо руу тэмүүлж байгаа яг энэ үед манай Монгол Улс эсрэгээрээ Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭБ) Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулан, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа нь бүс нутгийн улс төрийн сонирхолтой эсрэгцэл юм.

Армени улс 2027 эсвэл 2028 онд Европын Холбоонд элсэх өргөдлөө албан ёсоор гаргаж магадгүй хэмээн Никол Пашинян мэдэгдсэн байна.

Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян "Euronews" агентлагт өгсөн ярилцлагадаа, тус улс 2027 эсвэл 2028 онд Европын Холбоонд (ЕХ) элсэх албан ёсны өргөдлөө гаргахаар төлөвлөж байгааг зарлалаа.

Тэрээр улс орныхоо гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдлын стратегийг шинэчлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. Армени улс сүүлийн үед Оросын тэргүүлдэг тус холбооны үйл ажиллагаанд оролцохоо багасгаж, Европын Холбоо болон барууны орнуудтай эдийн засаг, улс төрийн түншлэлээ илүүтэй гүнзгийрүүлэх алхмуудыг идэвхтэй хийх болсон юм. Пашиняны энэхүү мэдэгдэл нь тус улс ОХУ болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын эдийн засгийн нэгдлээс бүрмөсөн тусгаарлах түүхэн шийдвэр рүү шилжиж байгааг илэрхийлж байна.

Армени улс Евразийн эдийн засгийн холбооноос (ЕАЭБ) бүрмөсөн гарч, барууныг чиглэсэн стратегийн сонголт хийж байгаа яг энэ үед Монгол Улс тус холбоотой эдийн засгийн харилцаагаа шинэ шатанд гаргаад байна. Монгол Улс болон ЕАЭБ-ын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн (Түр гэрээ) хүрээнд манай улсаас тус холбооны гишүүн орнууд руу, тэр дундаа ОХУ руу гаргаж буй уламжлалт экспортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний гаалийн татварыг хөнгөлөх, заримыг нь бүрмөсөн тэглэхээр тохиролцсон билээ. Ийнхүү Евразийн бүс нутагт Армени улс тус холбооноос зайгаа барьж эхэлсэн бол Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор ЕАЭБ-ын зах зээлтэй Түр гэрээгээр дамжуулан илүү ойртож буй нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08