Dark Light
Нийгэм | 2026-04-30

“ANIONIC POLYACRYLAMIDE” БОДИСЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
 
Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон байна. 
 
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлжээ.
 
Цагдаагийн байгууллагаас төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10