Dark Light
Нийгэм | 2026-05-01

БҮЛЭГЛЭН БУСДЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭВДЭЖ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Б.Г гэх цахим хаягтай хэрэглэгч нь өөрийн цахим хаягтаа энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна аа. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээн танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтэлсэн.

Уг мэдээллийг цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:

2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг буюу 1000 оюутны байрны ил зогсоол дээр Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх)-д зааснаар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10