Dark Light
Нийгэм | 2026-05-01

ТОГЛОЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн үед гадаад улсаас уран бүтээлч, дуучин, хөгжимчин урьж тоглолт зохион байгуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийт, иргэдийн зүгээс тоглолтын чанар, зохион байгуулалт, хариуцлагын талаар санал, гомдол ирэх болсон.

Үүнтэй холбогдуулан Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, салбарын хяналтын хэлтсээс гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахдаа мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, шаардлагын талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, гадаад уран бүтээлчдийг урьж тоглолт зохион байгуулах тохиолдолд визний зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зохион байгуулалтын стандарт, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг хангах зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг зөвлөлөө.

Цаашид соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагч иргэн, аж ахуйн нэгжүүд нь холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, үзэгчдэд чанартай, аюулгүй үйлчилгээ хүргэхэд онцгой анхаарахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10