Dark Light
Нийгэм | 2026-05-01

УЛААНБААТАРТ 05, 06-НД БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
05, 06-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 02-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 03-нд Дарьгангын тал нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04, 05-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 05, 06-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 05-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00