16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогчийн тал эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдоод байна.
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа:
Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө 2 дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна. Эгэл жирийн иргэн-Эх хүн билээ. Би улс орныхоо ирээдүйн нэг хэсэг болсон ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн төлөө тасралтгүй 16 жил ажиллаж байгаа БАГШ хүн.
Бүтэн 22 сар буюу 660 гаруй хоног мөнгөтэй баячуудын эрх мэдэл, танил талаа ашиглаж БОДИТ ҮНЭН-ийг хэрхэн ЗАМХРУУЛЖ чаддагийг бие мах бод, сэтгэл зүрхээрээ мэдэрч явна.
”Тамираа тасартал охин үрийнхээ төлөө тэмцэж байгаа эх хүний зовлон”-г мэдэрсэн олон олон аав, ээжүүдийн урмын үгс миний зовлонг нимгэлж, нөмөр нөөлөг болж ирсээн.
Бяцхан охиныг минь бүхэл бүтэн цаг гаруй тамлаж, амь насыг нь хохироож, чемоданд хийж хүний ёсноос гажууд үйлдэл хийсэн ХАМЖИГЧ, ХАТГАГЧ, ГАЖ БҮЛЭГ нөхдүүд сул чөлөөтэй алхаж яваа нь энэ нийгмийн эмгэнэл.
Цагдаа, прокурорын байгууллага дэндүү хариуцлагагүй ажилласаны үр дагаврыг мэдэрсээр явна.Хэргийн бүх оролцогчид үгсэн хуйвалдах, үг хэлээ нийлүүлэх боломжийг олгосон гэж би харддаг. Хэргийн газрын үзлэгт сэжигтний ээж хамт очоод бичлэг хийгээд, мөрдөгчөөс асуулт асууж, оролцоод явж байж болох юм уу???
Тэр бүү хэл мөч мөчөөр нь таслаад элэг бөөрийг нь гаргаад гэж хүүрнэлдэн бичлэг хийж байсан хүмүүс өнөөдөр хохирогч болж цагаадах учиргүйгээр барахгүй хайртай үрийг минь чемоданд хийчихээд юу ч болоогүй аятай Цай уугаад, инээд алдаад сууж байгаа дүр төрх бол хүчинд автсан, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн царай хэрхэвч биш.
Нүд хэзээд үнэнийг өгүүлдэг. Түмэн олон минь тэр хүмүүсийн нүдийг сайтар ажиглаарай...
Өнөөдөр Монгол Улсад шүүх засаглал, шударга ёс гэж байдаг бол үрий минь амийг тасалсан этгээдүүд үйлдэл оролцоогоороо хариуцлагаа хүлээх ёстой.
Би гэм буруугүй хүмүүсийг ГЭМТЭН болгох гэж зүтгээгүй. ГЭМ БУРУУТАЙ нь видео бичлэгээр баримт нотолгоотой байсаар байхад цагаадаж чадсан энэ 2 этгээдийг НИЙГЭМД хүний ёсноос гажууд хэрэг хэзээ дахин үйлдэж, гэм зэмгүй НЯЛХ БАЛЧИР үрсэд ХАЛДАХ бол гэхээс дотор харанхуйлж байна.
Эцэст хэлэхэд:
Шударга үнэний төлөө миний талд надтай хамт байгаа монголын мянга мянган ээж аавууд, түмэн олондоо баярлалаа.
Та нар минь надад хүч өгч байгаа болохоор би өөртөө итгэлтэй хүчтэй байнаа.Шударга үнэн ялах болноо
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







