Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гарагт улс орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол 2026 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 11:40 морин цагт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд болно.
Үндэсний Номын Сангаас Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд "Бичиг соёл боловсролын төв" ТББ-тай хамтарсан “Бийрийн эрдэм” уралдаан, Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног олон нийтийн телевизээр нэвтрүүлэх, “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэн, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэн, АХА хөтөлбөрийг тус тус зохион байгуулна.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнг нээж, “Ном цом” шагнал, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит 24 дэх удаагийн “Монгол бичгийн улсын уралдаан”-ы шилдэг оролцогчдын шагналыг гардуулах юм.
Эрхэм уншигч олон, үндэсний бичиг соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн салбарынхан Та бүхнийг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, баярын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаануудад урьж байна.

АДМИН







Нийгэм







