Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчин гарах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, ариутгал халдваргүйтгэл хийх орчныг цэвэрлэх арга хэмжээг Налайх дүүргийн хороодын Засаг дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Мал эмнэлгийн тасаг, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ -тай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Ажлын хүрээнд нийт 7 хорооны нутаг дэвсгэрээс:
- Адуу-153
- Үхэр-99
- Хонь-16
- Ямаа-5
- Нохой-44
- Муур-18 нийт- 335 толгой мал, амьтны сэг зэм устгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.
АДМИН







Нийгэм







