Dark Light
Нийгэм | 2026-05-01

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.05.01/ Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, харьяа агентлагууд, Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны байгууллага, мэргэжлийн холбоод болон олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл зэрэг салбарын 500 гаруй албан хаагч оролцов.
Зөвлөгөөнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж, салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо чухал байгааг онцоллоо.
Үргэлжлүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир салбарын бодлогын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт болон байгаль орчны салбарын хууль, эрх зүйн орчны талаар илтгэл, танилцуулга хийлээ.
Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дэвшүүлсэн зорилт, ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Зөвлөгөөний үеэр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”, “Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хууль”, “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль”, “Байгалийн ургамлын тухай хууль”-ийн төслийн танилцуулга хийж, хуулийн төслүүдтэй холбоотой санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Төгсгөлд нь салбарын албан хаагчдын санал, хүсэлт, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал, сайн туршлага, санал санаачилга, шүүмжлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10