Dark Light
Нийгэм | 2026-05-01

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр 2025 оны жилийн эцсийн ажлын үнэлгээгээр манлайлан ажилласан байгууллагуудыг шалгаруулж, салбарын шилдгүүдийг тодруулсан юм.
ШИЛДЭГ АГЕНТЛАГ
  • Цаг уур, орчны шинжилгээний газар
ШИЛДЭГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ЗАХИРГАА
  • Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
  • Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
  • Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
ШИЛДЭГ САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
  • Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа
  • Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа
  • Орхон-Чулуут голын сав газрын захиргаа
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар зарлигаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг төрийн дээд шагналаар шагналаа.
 
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР
  • Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Алтандолгион
  • Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Г.Нансалмаа
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР
  • Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Алтантуяа
  • Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээний газрын дарга Д.Уламбаяр
  • Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Б.Нандинцэцэг
  • Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаяр нар тус тус шагнагдлаа.
Салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн нь байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10