Dark Light
Нийгэм | 2026-05-02

ШАДАР САЙД ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт,  үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцаж, санал солилцлоо. 
Мөн аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлүүдтэйгээ хамтран шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцсан юм.
Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ой, хээрийн гал түймрийн болзошгүй эрсдэлийн мэдээллийг шуурхай мэдээлж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10