Чойжин ламын музей орчмын явган хүний замын нөхцөл байдлын талаар цахим орчинд нийтлэгдсэн зарим фото зураг нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тухайн асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас тайлбар хүргэв. Тайлбарт:
Уг фото зураг нь явган хүний замын одоогийн нөхцөл байдал биш бөгөөд иргэддээ зөв мэдээлэл өгөх зорилгоор одоогийн нөхцөл байдлыг харуулсан фото зургийг оруулав.
Иймд иргэд, олон нийт мэдээлэл түгээхдээ зураг, мэдээллийн хугацаа болон эх сурвалжийг нягталж, бодит нөхцөл байдлыг зөвөөр хүргэхийг уриалж байна.
Нийслэлийн зүгээс явган хүний аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна" гэжээ.
|
Эх сурвалж
| Нийслэлийн Замын хөгжлийн газар
|
АДМИН







Нийгэм






