Dark Light
Нийгэм | 2026-05-02

ЧИЙГШҮҮЛЭХ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 08 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо.
  • Шуурхай зөвлөгөөнөөр хуралдааны дэгийн дагуу ХЕМ-ийн 07 дугаар шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт;
  • Хотын ногоон байгууламжийг шинээр нэмэгдүүлэх, зүлэгжүүлэхэд шаардагдах, нөөц бүрдүүлэх зорилтын хүрээнд хар шороо авах, нийлүүлэх асуудлаар хийсэн судалдаа нөхцөлийг танилцуулах
  • 2025, 2026 онд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олголтын мөрөөр нөхөн сэргээлт хийсэн болон хийгдээгүй байршлууд, хяналт шалгалт хийсэн нөхцөл байдлын талаар
  • НЗД-ын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын мэдээлэл
  • Дүүрэг бүр нэгээс доошгүй байршилд гэрлэн чимэглэл бүхий ногоон байгууламжтай, тохижилттой Жишиг гудамж болгох талаарх танилцуулга мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийлүүлэгдсэн 40 тусгай хэрэгсэл бүхий машины хуваарилалтыг яаралтай хийж, үйлчилгээнд гаргах
  • Тоосжилт их байгаа тул чийгшүүлэх, зүлэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Дүүрэг бүр НЗД-ын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд засвар үйлчилгээ хийж буй шуурхай бригадуудыг идэвхжүүлэх
  • Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн барилгын талбайн хар шороог ногоон байгууламжид ашиглах ажлыг зохион байгуулах
  • Шугам сүлжээний засварын ажлуудыг эхлүүлэхдээ тухайн нөлөөлөлд өртөж буй иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Инженер хангамжийн чиглэлээр 4, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 5, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 4 нийт 13 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.

Эх сурвалж | Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10