Dark Light
Нийгэм | 2026-05-02

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлээ төлөхөөс санаатай зайлсхийж төрд хохирол учруулсан тохиолдлуудыг шалгаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавилаа.
Уулзалтаар:
  • Зээлийн гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах
  • Эргэн төлөлтөөс зайлсхийсэн, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх
  • Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.
Энэхүү ажлын хүрээнд зээлийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, сангийн тогтвортой, ил тод үйл ажиллагааг хангана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10