Dark Light
Гадаад | 2026-11-08

UFC-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДАНА УАЙТ ТРАМПЫН ХЭВЛЭЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОХ САНАЛААС ТАТГАЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | britannica

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн дотнын найз, холимог тулааны UFC холбооны  гүйцэтгэх захирал Дана Уайтад Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга болох албан ёсны санал тавьсан ч тэрээр уг албан тушаалаас татгалзсан байна. Трампын засаг захиргаа АНУ-ын дунд хугацааны сонгуулийн дараа боловсон хүчний томоохон сэлгэлт хийж байгаа энэ үед уг мэдээлэл гарчээ.

Дана Уайт өөрийн цахим хуудсаар дамжуулан Трампын засаг захиргаанд ажиллах санал авснаа баталсан ч "Би улс төрч биш. Миний хийх ажил, миний амьдрал бол UFC" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Дональд Трампыг тууштай дэмжигч бөгөөд сонгуулийн кампанит ажлынх нь үеэр хэд хэдэн удаа индэрт гарч, түүнийг хамгийн хүчирхэг удирдагч хэмээн сурталчилж байсан юм.

Хэдийгээр тэд хувийн маш дотнын харилцаатай ч Дана Уайт дэлхийн хамгийн том тулааны холбоог удирдах бизнесийн карьераа Цагаан ордны улс төрийн албаар солихыг хүссэнгүй.

Трампын засаг захиргаа Конгрессын дунд хугацааны сонгуулиар Ардчилсан намд ялагдсаны дараа ийнхүү өөрийн MAGA хөдөлгөөний үнэнч, олны танил хүмүүсийг Цагаан ордонд татан ажиллуулах тактик баримталж байгаа ч энэ удаагийн төлөвлөгөө нь ийнхүү бүтэлгүйтэв. Одоогоор Трампын зүгээс Хэвлэлийн нарийн бичгийн даргын суудалд өөр хэнийг томилохоор хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Цагаан ордны хэвлэлийн албанаас энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08