2026 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир болон КОП17 зохион байгуулах Үндэсний хороо, JCI-Эко салбартай хамтран Богдхан уулын Их тэнгэрийн аманд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ойжуулалтыг нэмэгдүүлэх, доройтсон экосистемийг нөхөн сэргээх, хөрсний элэгдэл эвдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тарьц, суулгац тарьж, байгаль хамгааллын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо.
Тус байршилд сүүлийн 5 жилийн хугацаанд JCI байгууллагын санаачилгаар 5.5 га талбайд 14,000 гаруй мод тарьж, ойжуулалтын ажлыг тогтмол хэрэгжүүлсэн байна. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Дэд сайд Б.Мөнхтамир “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-нд цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлэн, дараагийн мод тарих талбайг тодорхойлж, жил бүр мод тарьж, зөв арчилж, анхааралдаа авч ажиллахыг даалгалаа.
АДМИН






Нийгэм






