2026 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та сэтгэл хөдлөлөө барьж тайван байхыг хичээ. Хувийн хэрэг явдал өнөөдрийн гол асуудал болно. Хэрэв эртхэн ажлаа амжуулж чадвал гэрийн маргаан зөрчлөөс зайлсхийх боломж байна. Хэн нэгэнтэй үзэл бодлоо солилцох нь их эрч хүч цаг заваа зарцуулахад хүргэнэ. Гэхдээ хүчин чармайлт гаргасан бол удахгүй бусдаас магтаал хүртэнэ.
Үхэр: Гэнэтийн мэдээнд тайван хандах хэрэгтэй. Учир нь энэ мэдээнд тааламжтай тал нь давамгайлна. Иймээс хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэлд зохих үнэ цэнийг өгөх хэрэгтэй. Амралтын өдөр ч гэсэн их ажилтай байна. Аминч зан, дүрсхийсэн огцом аашаа барьж байх нь зүйтэй. Хөндлөнгөөс нөлөөлөх нь анхаарал сарниулах магадлалтай. Янз бүрийн нөхцөл байдалтай зохицохын тулд уян хатан, илүү ухаантай байх хэрэгтэй.
Ихэр: Чухал зүйлийг боломж гарсан дээр нь тууштай хийх нь энэ өдрийг өнгө оруулна. Нягт нямбай хандлага давамгайлах тул та ямар үед чухал зүйлээ мартахгүй байж чадна. Урилгагүй зочин ч, илүү ачаалал ч мөн таны дэг журмыг эвдэх чадахгүй бололтой. Харин адал явдал сонирхолтой гэхээсээ илүү хов живийн ертөнцийг авч ирнэ. Өөрийн талаасаа та юу ч хийсэн бай цаг хугацаа орон зайн өөрчлөлтийг илүү мэдрэх хэрэгтэй болно.
Мэлхий: Гэр бүлийн асуудал тулгарах ч энэ нь танд анзаарахгүй байсан, гэртээ үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж үзэх боломж олгоно. Ойр дотнын харилцааг сайжруулахын тулд гэр бүлтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлөөрэй. Энэ нь магадгүй хамгийн ухаалаг алхам байж болох юм. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулж ярилцах нь гэр бүлийг илүү ойр дотно болгох болно.
Арслан: Харилцаанд болгоомжтой байхгүй бол энэ өдрийн гол асуудал нь сэтгэл хөдлөл байх болно. Энэ нь хувийн амьдралтай холбоотой байж болох юм. Бусдын асуудалд бүү оролц. Хууран мэхлэлт хэл ам дагуулах болно. Сэтгэл хөдлөлөө шалгаж, өөрийн мэдрэмждээ итгэ. Таны эрүүл мэндийн байдал санаа зовоох болно. Өчүүхэн төдий өвдөлт зовуурь илэрсэн ч анхаарлаа хандуулж, эмчид ханд. Тэгвэл сэтгэл амар байж болно.
Охин: Энэ өдөр хов жив, дайснуудынхаа далд явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Учир нь хэрүүл маргаан, ширүүхэн зөрчилдөөн үүсэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Харин хайр сэтгэлийн тал дээр зүрх сэтгэлийг тань булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Хайр сэтгэлдээ их сэтгэл гаргавал хожим шан нь ирнэ. Та аяллын төлөвлөгөө гаргах бололтой.
Жинлүүр: Од эрхсийн нөлөөгөөр таны гэр бүлийн байдал болон ажил хэрэг тань өөдрөг байх бөгөөд гэртээ засвар хийх зэрэг хувийн асуудал бүрэн гүйцэд дуусах болно. Хайр дурлалын асуудал зөвшилцлийн ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно. Эрүүл мэндээ урьдчилан сэргийл. Элдэв өвчний эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй.
Хилэнц: Амралтын өдрийг орондоо хэвтэж өнгөрүүлэлгүй, бүтээлч сэтгэлгээгээр угтаарай. Сайн дурын болон сэтгэл зүрхийг тань эзэмдэх үйл ажиллагаанд оролцсоноор таны оюун санаа цэвэрших боломжтой болно. Өнөөдөр эрүүл агаарт гарч өөрийнхөө дотоод мэдрэмжийг сонс. Та юу ч хийсэн байсан бүх зүйл таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадна.
Нум: Энэ өдөр та анхаарлын төвд байж, гадаад үзэмжээрээ бусдыг байлдан дагуулна. Шинэ дотно харьцаа, ашигтай бизнесийн түншлэл, хайрын учрал энэ өдөр тохионо. Таны харилцаа холбоо үржил шимтэй хөрс мэт өгөөжтэй байна. Хэрвээ та цаг завтай бол өөрийн бодол санааг хэрэгжүүлэх зөв үе.
Матар: Эрүүл мэндээ сайн анхаар. Зөв амьдрах дэглэм, эерэг орчныг өөртөө бүрдүүл. Амьдралд хайртай хүн байхын тулд танд их юм хэрэггүй. Зүгээр л жүжиглэлтгүй амьдарч одоо байгаагаа сайн мэдэр. Хийж байгаа зүйлээ хамгийн сайнаараа хичээн хийх тал дээр анхаар. Ингэвэл таны хичээл зүтгэлийг хүмүүс анзаарч, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно.
Хумх: Хайр дурлалын адал явдалд дэврүүн сэтгэлээр татагдана. Харин гэр бүлтэй хүмүүс өнөөдөр зугаа цэнгэл хөөхөд тийм ч аятай цаг биш гэдгийг ухаар. Таны хувьд сэтгэл хөдлөлтэй мөчөөс илүү энгийн амьдрал тань чухал байна. Хайртай хүмүүстээ зав гаргаж цагийг зугаатай өнгөрүүлж болно. Бусдын санаа бодлыг асууж, шийдвэр гаргахдаа түүнийг тусга. Өнөөдөр та сайн өөрчлөлтийг хийх чадвартай байна.
Загас: Ойр дотнын хайртай хүмүүстэйгээ хамт байвал илүү их аз жаргал, баяр хөөртэй байх өдөр. Ганц бие бөгөөд хайр сэтгэлээ хайж байгаа хүмүүс түргэн шийдвэр ирээдүйд сэтгэлийн зовлон авчирна гэдгийг анхаар. Хувийн асуудлаа дуусгах нь өнөөдөр таны шийдэх гол ажил байх болно. Өөрийн төлөвлөгөөгөө бодит үйл хэрэг болгох хэрэгтэй. Хэрэгтэй бол өөрийн найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусламж хүс.
АДМИН






Нийгэм





