Dark Light
Нийгэм | 2026-05-03

ЗАМЫН-ҮҮДИЙГ ЭКСПОРТЫН ТӨВ БОЛГОХ БОДЛОГО ХЭРЭГЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийн үйл ажиллагаатай Шадар сайд Н.Номтойбаяр танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Тус чөлөөт бүс нь 900 га талбайг хамардаг бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн хэдий ч бодит үр дүн хангалтгүй байгаа нь өнөөгийн гол тулгамдсан асуудал хэвээр байгааг онцлов. Иймд эхний ээлжид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Цаашид “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийн хөгжлийн бодлогыг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх юм.

Мөн дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эдийн хязгаарлагдмал нөөцтэй зарим барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх бодлого баримталж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр холбогдох албаныханд чөлөөт бүсийн эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10