Dark Light
Нийгэм | 2026-05-03

МИАТ: НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын дарга С.Бямбацогтын нислэгтэй холбоотой мэдээлэлд МИАТ тайлбар гаргалаа

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга -ыг Ховд аймагт ажиллах үеэрээ нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, шүүмжлэл дагуулаад байсан.

Үүнтэй холбогдуулан ТӨХК албан ёсны тайлбар гаргаж, уг мэдээллийг няцаалаа.

Тус мэдэгдэлд дурдсанаар, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ОМ031 дугаартай нислэгээр Улаанбаатараас Ховд чиглэлд нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу ниссэн бөгөөд нислэг 06:36 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрч, 07:35 цагт Ховд нисэх буудалд сааталгүй газардсан байна.

МИАТ-ийн мэдээллээр дээрх нислэг хэвийн явагдсан бөгөөд нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй гэж тайлбарлажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10