Dark Light
Нийгэм | 2026-05-03

4 ГА ТАЛБАЙГ ХАМАРСАН ШАР ӨВСНИЙ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын гүүр давсан хэсэгт шар өвс шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай очиход ойролцоогоор 4 га талбайг хамарсан шар өвсний түймэр гарсан байв.

Алба хаагчид 14:21 цагт галын тархалтыг зогсоож, 15:31 цагт бүрэн унтраажээ.

Иргэдийг хуурайшилт ихтэй энэ үед ил задгай гал гаргахгүй байх, татсан тамхины иш, үнс нурмыг зориулалтын бус газарт хаяхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10