Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” / 57 настай/ нь хамтран амьдрагч “З” / 36 настай/ -ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусадтай хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.
Хохирогчийн цогцсыг Орхон аймгийн төвөөс 48 км-ийн зайд зөөвөрлөж, булсан байжээ.
Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН








Нийгэм







