Dark Light
Нийгэм | 2026-05-04

МАРГААШ УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
05-нд нутгийн зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 04-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 05-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 05-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд сэрүүхэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00