Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг халах, татах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр Нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзаж, алба хаах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Мөн цэргийн албанд өөрийн хүсэлтээр тэр дундаа хилийн цэрэгт алба хаахыг зорин ирсэн залуус олон байгааг онцолсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзах үедээ Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран хилийн цэргийн ангиудын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, албаа хааж буй цэргийн алба хаагчдын аюулгүй амар тайван байдлын төлөө үргэлж анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
АДМИН








Нийгэм






