Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.27-2026.05.03/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 124 нь объектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм






