Dark Light
Нийгэм | 2026-05-04

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН, БУСДЫГ ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан “Д” нь өнгөрсөн оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвгэрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад дээрх этгээд нь

“...Надад танил тал зөндөө хүмүүс байна, охины чинь ялыг хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө...” гэж бусдад амлалт өгч, зохиомол байдал бий болгож, 50 сая төгрөг авч залилсан бөгөөд улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор тогтмол заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэмт хэрэг;

Мөн бусдын 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бусдад зарж өгнө гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10