Dark Light
Нийгэм | 2026-05-04

36 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1 дүгээр баг Шинэ-Мөрөн хорооллын ...  дугаар байрны 3 дугаар давхрын тагтаар утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу тавдугаар сарын 04-ний өдөр аймгийн онцгой байдлын газар иржээ. 
Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хаягт очиход тус байрны 3 давхрын 8 тоотын тагт, том өрөө эд хогшлын хамт шатаж байсныг бүрэн унтраалаа.           
Уг галд өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй. Байрны 1,2,3,4,5 давхрын нийт 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан байна.
Иргэн та бүхэн галын аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. 

Эх сурвалж | Хөвсгөл Онцгой байдлын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10