Dark Light
Нийгэм | 2026-05-04

ӨНӨӨДӨР АРАВДУГААР БОГДЫН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Буддын шашны тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүг бээр билгийн тооллын 17 дугаар жарны 29 дүгээр он хаврын адаг цагаан луу сарын 15 буюу аргын тооллын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэндэлжээ.
Монголын Бурханы Шашны тэргүүн, Оройн дээд Очирдара, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт (хэргийн тухайд алдрыг тань өгүүлбэл) Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин тунгалаг мэндэлж, мэлмий гийсэн энэхүү өлзий дэмбэрэлт өдөрт гүн хүндэтгэлтэйгээр тахилын дээдийг өргөн сүсэглэн залбирмуй.
Цаглашгүй цагийн хүрдэнд номын жам ёс үл тасран эргэж, эх орондоо дахин заларсан нь Монгол түмний оюун санааны их мандал, заяа тавилангийн гэгээн гэрэл билээ. Дээдсийн мутрын адис, мэлмийн ивээл нь зовлонгийн мананг сарниулж, билгийн наран адил түмэн олны сэтгэлийг гийгүүлж буй нь юутай ерөөлт.
Оройн дээд Очирдара Богд гэгээн таны үйлс зохионгуй тань огторгуй мэт түгж , шашин амьтны тусыг агуу ихээр зохиох болтугай. 

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10