Dark Light
Нийгэм | 2026-05-04

МАТАР: ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотнын хүнийхээ заавар зөвлөгөөг дагах нь зүйтэй. Найзуудын цугларалт танд бизнесийн сонирхолтой санал гаргах хэн нэгэн хүнтэй уулзуулна. Энэ завшааныг бүү алд. Гэхдээ таны хүсэж буй зүйлсийг бусад хүмүүс шууд мэднэ гэж найдсаны хэрэггүй. Амиа хичээсэн зан бусдаас өөр, онцгой хүн байхаас ялгаатай ойлголт гэдгийг сана. Таны санаа бодол хэт алсад мэт байж магадгүй. 

Үхэр: Гүйцэтгэл нь хүлээгдэж байгаа ажлуудаа амжуулахыг хичээ. Өнөөдөр хүмүүс таны удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэн бишрэх бөгөөд, таны нэр хүнд тэр хирээр өсөх болно. Гэхдээ ямар нэгэн хэт төвлөрөл, үр ашиг хөөцөлдсөн ажил үүргээс татгалз. Зарим үед зөрүүдэлснээс болж нэлээд төвөг учирна. Бусдын хэрэгтэй зөвлөгөөг авахад мэдрэмжээ ашигла.

Ихэр: Эргэн тойронд байгаа хүмүүс таны ачааг хамтдаа үүрэхэд бэлэн байна. Тиймээс хоёр талынхаа зорилгын аль алинд хүрэхийн төлөө хүчээ нэгтгэн, зөв баг бүрдүүл. Шүүмжлэлд ч сайн тал байх учраас та үндсэн шийдвэрүүдээ зөв гаргаж чадна. Яг одоо хаана байна, урагшлахын тулд аль зүг чигийг сонгомоор байна гэдгийгээ үнэлэх боломжуудыг од эрхэс өгөх болно. Харин хайрын харилцаа бага зэрэг хурцадмал болж мэднэ. Харилцан ойлголцох цаг зав гаргаарай.

Мэлхий: Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудал шийдэхэд таатай. Гэхдээ худалдан авалт хийх хэлэлцээрийг маш болгоомжтой явуул. Найдвартай, итгэлтэй, зарчимч байдал өөртөө түншүүдийг татах болно. Ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Өөрийн байдлаа тогтвортой байлгахыг хичээ. Таагүй уур амьсгалыг хэт мэдрэх юм бол хяналтаа алдах болно. 

Арслан: Өнөөдөр сайн тооцсон шийдвэрийг л гаргаарай. Ажил хэрэгт олон давхцал будилаан үүсгэж мэдэх тул цагаа зөв товлож, хуваариа сайн шалгаж үзээрэй. Мөрөөдөл болон таны онцгой болгодог жижиг зүйл аль алинд нь анхаарлаа хандуул. Өөрийгөө нээн илрүүлэхийн тулд хувь заяандаа талархах хэрэгтэй. Их стресстэй байдалд орсон хүмүүс найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх зав гарга. 

Охин: Итгэл алдахгүй хүмүүстэй хамтран ажиллаж, цагийг тааламжтай өнгөрөө. Ур чадвар тань арга мэх, овсгоог самбааг нэмэх тул боломжийн ашиг хийж чадна. Хамтач нөхөрсөг зан байдал нь ашигтай боломжуудыг бий болгоно. Гэр бүл эсвэл найз нөхөдтэйгээ байх нь бие биедээ туслах гайхалтай боломжийг олгох болно. Гэр бүлийн харилцаанд эерэг хандлага үүсгэх боломж гарна. 

Жинлүүр: Таны бүтээлч эрч хүч өөрийн авьяас билгээ харуулах боломж өгнө. Аливаа нөхцөлд хянуур байж, заримдаа ганцаараа байх нь тайтгарал авчирдаг бол өөрийгөө чөлөөл. Толгойгоо сэргээн өдрийг угтахад хамгийн хэрэгтэй зүйл хайх хэрэгтэй болно. Өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг өөртөө олго. Өнгөрсөн ч гэсэн ажлын үр дүн гарна. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх хэрэггүй. 

Хилэнц: Өнөөдөр од эрхэс таны эргэн тойронд будилаан үймээн нэлээд авчрах төлөвтэй байна. Таны замд хүндрэл бэрхшээл, сорилт шалгалт таарах боловч, амжилт гаргах боломж байна. Таны бодол санаа ер бусын сонор соргог байх бөгөөд үүссэн ачааллыг төвөггүй давснаар, сэтгэлээ амрааж чадна. Дотнын нөхөрлөлөө тайван, амар амгалан байлгахыг хичээж байгаа ч үүнд тань асуудал гарсаар байна. Сэтгэлтэй хосууд хоорондын харилцаанд учирсан саад бэрхшээлийг даван туулахдаа тааламжтай үеийг хүлээ.

Нум: Тусч өгөөмөр хүмүүс хийсэн буяныхаа үр шимийг хүртэх гавьяатай өдөр. Өнөөдөр сайхан мэдээ дуулгана. Энэ өдөр хайр дурлалын хуурмаг холбоос харагдаж байгаа тул зам зуурын учралыг анзаарахгүй өнгөрөө. Таныг найз нөхөд чинь илүү сайн ойлгоно. Анхаарал сулруулах үйлдлүүдийг сайн анзаар. Санхүүгийн боломж байсан ч худалдаа наймаанд явахаа хойшлуулж болно. Аливаа таагүй зүйлд өөрийгөө буруутай мэтээр төсөөлөх хэрэггүй.

Матар: Өөртөө анхаарал тавь. Дотроо байгаа хамгийн эрхэм зүйлээ мэдэр. Хүсэл мөрөөдлөө үгүйсгэх хэрэггүй. Өөрийгөө сайн сонсож хүсэл мөрөөдөл тань танд юу гэж хэлж байгааг сонс. Бусдыг энэрэх сэтгэл таныг сайн дурын буяны ажилд оролцоход нөлөөлөх бөгөөд бусдын сайн сайхны тулд гараа сунгана. Од эрхэс сайн нөлөө үзүүлэх бөгөөд бизнесийн яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хэрвээ танд маш чухал мэдээлэл байгаа бол ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц.

Хумх: Таны оюуны чадамж өндөр байх боловч тогтворгүй зан ааш нэлээд хүнд байдалд оруулж болзошгүй. Ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө зөв биеэ авч явснаар танд нэлээд боломж гарч ирэх бөгөөд зарим хүнд сайхан санал ирж магадгүй. Харин улс төрийн шинжтэй шийдвэр танд асуудал учруулж мэднэ. Зөрчил гарч магадгүй тул чухал зүйлд эртнээс бэлд.

Загас: Илүү нээлттэй байж шинэ найз нөхдийн холбоог хүлээж ав. Олон нийттэй харилцдаг хүмүүс илүү биеэ зөв авч ёстой гэдгийг сануулах үйл явдал болно. Нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг дагавал өнөөдөр та аюулгүй байна. Онцгой үйл явдалд оролцох урилга танд ашигтай бөгөөд чухал хүмүүстэй холбоо тогтооно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10