Dark Light
Нийгэм | 2026-05-04

“ЗӨРЧИЛГҮЙ ЖОЛООЧ-2026” АЯН СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын шинжтэй 3139 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрх хасуулсан 2044 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 209 зөрчил бүртгэгджээ. Тиймээс дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй зам тээврийн ослын тоог бууруулах, бүрэн бус тээврийн хэрэгсэлд хяналт тавих, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зөрчилд хяналт тавьж, иргэдэд замын хөдөлгөөний соёл, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Зөрчилгүй жолооч-2026” нэгдсэн аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд улсын дугаар арга хэмжээг зохион байгуулах бөгөөд улсын дугааргүй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хуурамч улсын дугаар ашиглаж байгаа автомашиныг илрүүлэх, хариуцлагын арга хэмжээ авах, автозамын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг хамгаалах бүсээ зүүсэн эсэхэд тогтмол хяналт тавьж гарч болох ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь осол аваараас сэргийлэх, түгжрэлийг бууруулах, бусдыг хүндэтгэх үндэс юм.
Тиймээс жолооч та эгнээ байраа зөв эзлэх, хурдаа тохируулах, суудлын бүсээ зүүх, гар утсаар ярихгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж | Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10