Dark Light
Нийгэм | 2026-05-04

49,5 МЯНГААР ХУДАЛДАХ НҮҮРСИЙГ 8,3 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСАН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Т...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний  хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Т...”, “Ю...Т...” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х... “ ХХК-тай байгуулжээ. 

Улмаар “Т...” ХК-ийн ТУЗ-ын “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцож, 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х...” ХХК-д худалдан “Т...” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна. 

Бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00