PISA 2022 олон улсын үнэлгээгээр манай сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жил, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон.
Хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд байна. Иймд энэхүү хоцрогдлыг арилгах нь манай салбарын нэн тэргүүний зорилт юм.
Шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд:
- Агуулгаас ур чадварт: Сургалтын хөтөлбөрийг цэвэр мэдээлэл дамжуулах агуулгаас асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан ур чадварт шилжүүлнэ.
- Дэд бүтцийн шийдэл: "Гэрт ойрхон сайн сургууль" үзэл баримтлалын хүрээнд алслагдсан дүүрэг, багуудад орчин үеийн, хурдан угсардаг "контейнер сургууль"-ийн загварыг нэвтрүүлнэ.
- Цахим шилжилт ба AI: "Нэг хүүхэд-нэг компьютер" хөтөлбөрийг үргэлжлүүлж, багш, сурагчдын сургалтад Хиймэл оюун ухааны (AI) туслах системийг ашиглаж эхэлнэ.
- Дээд боловсролын чанар: Их, дээд сургуулиудыг гүйцэтгэлээр нь эрэмбэлж, цөөн оюутантай сургуулиудыг нэгтгэн бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно.
- Санхүүжилт: Сургуулиудын хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй нь шууд уялдуулан олгодог тогтолцоонд шилжинэ.
Шинэчлэлийн явцад багш ажилтнуудын хүний нөөцийн бодлогыг чанаржуулж, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулахад онцгойлон анхаарч, Сургуулийн орчин дахь үдийн цайны чанар, хүртээмжийг хот хөдөөгийн онцлогт тулгуурлан сайжруулах саналуудыг бодлогодоо тусган ажиллана.
|
Эх сурвалж
| Боловсролын яам
|
АДМИН







Нийгэм







