Dark Light
Нийгэм | 2026-05-05

ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн Албаны дарга, хурандаа Б.Оюутболд, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Батжаргал нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн Албаны дарга Б.Оюутболд танилцуулгадаа “Монгол Улсын хэмжээнд 2020-2025 онд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бус ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой нийт 931 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 624 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ. Мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар дээрх төрлийн 73 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа" гэлээ.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бус ашигт малтмал олборлолт нийтлэг учраас уг асуудлыг таслан зогсооход АҮЭБЯ болон Экологийн цагдаагийн албатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр өмнө нь Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн 7 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн бөгөөд уг шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбогдуулан дээрх аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг яаралтай буулгах асуудалд анхаарахыг хүсэв.
Мөн хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд дарамт шахалт үзүүлэхгүй байх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бүрэн хориглох хэрэгтэй ба Монгол Улсын Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого манай салбарт ч хэрэгжихийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход чухал хувь нэмэр оруулна гэдгийг уулзалтын төгсөлд хэлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10