Цагдаагийн байгууллагаас энэ онд нэр бүхий хуулийн этгээд хайлуур жонш баяжуулах зорилгоор цианид, хүчил зэрэг химийн хорт болон аюултай бодисуудыг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар холбогдох этгээдийг 15.0 сая, хуулийн этгээдийг 30.0 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэх боломжтой.
|
Эх сурвалж
| Экологийн цагдаагийн алба
|
АДМИН







Нийгэм






