Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоолоо. Тодруулбал: "Автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад манай найзын толгой руу хутгалаад машинтай зугтчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нэр бүхий иргэн нь Тоёота приус 30 маркийн автомашинтай хохирогч иргэнийг зам дээр шахаж зогсоогоод маргалдан толгойн тус газарт нь хутгаар зүсэж зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарч бусадтай таарамжгүй харилцаа үүсгэхээс сэргийлэхийг зөвлөж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоох тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.
АДМИН







Нийгэм






