Dark Light
Нийгэм | 2026-05-05

ГАЧУУРТ–НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН 3 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гачууртын уулзвараас Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөөд байна. Тодруулбал,

  • Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд,
  • Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд,
  • Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус барих юм.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10