Dark Light
Нийгэм | 2026-05-05

НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, үйлчилгээгээ иргэд, даатгуулагчийн хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.
Иргэд, даатгуулагч та бүхэн цаг алдахгүй, зардал гаргахгүй, дараалалд зогсохгүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой боллоо.
Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10